Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдрийг “Цөлжилт, хуурайшилтын эсрэг өдөр” хэмээн тунхаглаж, дэлхий даяар газар нутгийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж буй тулгамдсан асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулж, шийдэл гарц хайхыг уриалсаар ирсэн билээ.
“Газар нутгаа сэргээе. Боломжуудыг нээцгээе” уриатай бөгөөд дэлхий даяар 1.5 тэрбум га доройтсон газрыг 2030 он гэхэд сэргээх, олон тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий газрын сэргээн засварлалтын эдийн засгийг эхлүүлэхийг зорижээ.
Энэхүү олон улсын санаачлага, уриаг Монгол Улсад ажил хэрэг болгох, шийдэл, гарц олох зорилгоор БОУАӨЯам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Оюу Толгой ХХК хамтран “Цөлжилтийн эсрэг: Ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 2025 оны 9-р сард зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ жилийн хурал нь Монгол орны хуурай бүсийн газрын доройтол, цөлжилт, гүний болон гадаргын усны судалгаа, хамгаалал, нөхөн сэргээлтийг шинжлэх ухаанд суурилсан шийдлүүд, хамтын ажиллагаа болон эдийн засаг-экологийн хосолсон боломжуудыг тодорхойлох, хэлэлцэхэд чиглэж байна.
Бид бүс нутгийн болон олон улсын судлаач, мэргэжилтнүүдийг цөлжилтийн эсрэг судалгааны үр дүн, туршлага, шинэлэг шийдлүүдийг хуваалцахыг урьж байна.
The United Nations has proclaimed June 17 as the World Day to Combat Desertification and Drought, urging global attention to the escalating issues of land degradation, climate change, and ecological imbalance. The 2025 global theme, “Restore Land, Unlock Opportunities,” aims to restore 1.5 billion hectares of degraded land by 2030 and to catalyze a land restoration economy involving billions of dollars in investment.
In support of this international initiative and in the spirit of advancing local solutions, the Ministry of Environment and Climate Change, the Governor’s Office of Umnugobi Province, and Oyu Tolgoi LLC are co-organizing the annual international scientific conference, “Green Future: Combat Desertification,” which will take place in September 2025.
This year’s conference will focus on land degradation and desertification in Mongolia’s arid zones, with special emphasis on groundwater and surface water research, protection and restoration efforts, and science-based solutions, intersectoral collaboration, and integrated eco-economic opportunities.
We invite both regional and international researchers and professionals to
share their research findings, practical experiences, and innovative solutions to combat
desertification and land degradation
Together for a green and sustainable future!
Говийн бүсэд цөлжилт үүсгэж буй хүчин зүйлс, үйл явцыг гүнзгийрүүлэн судалж, үр дүнтэй дасан зохицох, сэргийлэх арга хэмжээг тодорхойлно.
01Цөлжилтийн эсрэг тэмцэл нь олон салбарыг хамарсан, олон талт хамтын ажиллагааг шаарддаг. Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд, аж үйлдвэр болон орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
02Энэ бага хурал нь орон нутгийн, улсын болон олон улсын төвшний уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудлыг хэлэлцэх, бодлогын төвшинд нөлөөлөх талбар болно.
03Олон улсын судлаач, мэргэжилтнүүдийн туршлагыг орон нутгийн иргэд, аж ахуйн байгууллагад түгээснээр, тэдний чадавхыг нэмэгдүүлж, тогтвортой байгаль хамгааллын менежментэд хувь нэмэр оруулах болно.
04Өмнөговь аймаг, Даланзадгад хот
2025 оны 9-р сард